Богд хаант Монгол улсын үеийн Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин засаг хошой чин ван Ханддоржийн хошуу нутгийн нэгэн хэсэг буюу одоогийн Булган аймгийн Сайхан сум эртнээс нааш бяр мэх, авхаалж самбаа, бие бялдар, жудаг мөс чанар тэгширсэн хүчит бөхчүүдээрээ алдартай. Нэгэн нутаг усанд яаж багтаж байсан юм бол доо гэж гайхан биширмээр алдарт бөхчүүд олон байсныг нутгийн олон түмэн дурсан ярьцгааж, хэвлэл номонд тэмдэглэн үлдээсэн байна. Тэр үеийн Даншиг их наадам олон арван засаг, уул тайлга...